images

Эрдэнэзуу хийдийн 30 гаруй үзмэрийг сэргээн засварлажээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-07-01


   Соёлын өвийн үндэсний төвийн сэргээн засварлагчид өнгөрөгч сарын 11-18-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин суманд томилолтоор ажиллажээ. Энэ үеэрээ тэд Эрдэнэзуу хийдийн гол гурван Зуу сүм болон Лавран дуган дотор байрлуулсан 30 гаруй үзмэрийн гэмтлийг сэргээн засварласан байна. Тухайлбал, Гол зуу сүмийн Авид бурхан, Манал бурхан, Зүүн зуу сүмийн Жанрайсиг, Баруун зуу сүмийн ханын зургийг тус тус сэргээн засчээ. Эдгээр үзмэрийн сэнтий, суурь, гарын хуруу болон бусад чимэглэлүүд их хэмжээгээр хагарч, хугарсан байсан аж. Эрдэнэзуу хийдийг улсын хамгаалалтад анх 1944 оны тавдугаар сард авсан бөгөөд 1944-1946 оны хооронд Шинжлэх ухааны хүрээлэн сэргээн засварлалт хийж, тэр цагаас хойш одоог хүртэл засварын ажлыг үе шаттайгаар хийсээр байгаа аж. Эрдэнэзуу хийдийн музейн сан хөмрөгт 7433 ширхэг үзмэр хадгалагдаж байгаагаас 120 нь хосгүй үнэт бүтээл юм. Хийд нийт долоон сүм, түр үзэсгэлэнгийн нэг танхимтай. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.